ЧУУЛГАН: Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

Өнөө өглөө МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаж УИХ-ын даргад намын дарга, ЭЗХ-ийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлсэн талаар бид мэдээлсэн. Энэ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 82.5 хувь нь дэмжсэнээр Н.Учралыг УИХ-ын даргаар томилсон тогтоол батлагдлаа.

Н.Учралын ажилласан байдлын танилцуулбал:

2007-2008 онд

Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга

2010-2016 онд

Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

2012-2014 онд

Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга

2015 онд

Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх

2016 онд

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх

2010 оноос

Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч

2015 оноос

НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч

2015 оноос

Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч

2019 оноос

НАМЗХ-ны ерөнхийлөгч

2016-2020 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2018-2020 онд

Цахим бодлогын түр хорооны дарга

2020-2024 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2022 онд

Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

2022-2024 онд

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

2024 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024-2025 онд

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2025 оноос

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байна.

Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!