Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний хүү УИХ-ын гишүүн Э.Батшугар нарын хамаарал бүхий "Өргөө" зочид буудлыг нийслэлийн эзэмшилд авах шүүхийн шийдвэр гарсан тул албан чөлөөлөх шаардлагыг нийслэлийн удирдлагууд тавиад буй.
Гэвч Н.Энхбаяр, Э.Батшугар шаардлагыг үл зөвшөөрч, "Өргөө" зочид буудлыг чөлөөлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэд хоорондоо тохиролцсон гэх мэдээлэл ч цацагдсан. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар цахим хуудаснаа тайлбар хийлээ.
Тэрбээр "Хууль журам үйлчилдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлдэггүй нэг хүн, нэг гэр бүл манай улсад байна
3 шатны шүүхийн шийдвэртэй асуудлыг 2 хүн утсаар яриад, нэг нь чи наадхаа зогсоо гээд нөгөөх нь ойлголоо гээд шүүхийн шийдвэр хүчингүй болчихно гэж байхгүй. Аав хүү 2 гарч ирээд хуулийг уландаа гишгэдэг байж болохгүй.
Н.Энхбаяр гуай тэр асуудлыг зогсоо гэхээр шүүхийн шийдвэр хүчингүй болчихдог юм бол энэ улсад хууль шүүх гэж байгаад яах юм. Харбины гэрээний дэргэд Өргөө зочид буудал бол юу ч биш гэж хэлсэн байсан. Том жижиг хулгай гэж байхгүй.
Нийслэл алдагдсан өмчөө буцааж авна" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!