Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨМӨЗО-НЫ ЭРЭЭН ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

/2025.10.28/ Хан-Уул дүүрэг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын засгийн ордны хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа Эрээн хотын Засаг даргын орлогч Ван шянчуан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хан-Уул дүүрэг, Эрээн хотын хамтын ажиллагаа үүсэж хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд “Найрсаг Эрээн” өдөрлөгийг 2025 оны 10-р сарын 28–29-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулж байна. Өдөрлөгт соёлын биет бус өвийн үзэсгэлэн, цайны урлаг, үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээ багтсан.

Найрсаг Эрээн өдөрлөг зохион байгуулагдлаа
 
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.