Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 37 секунд

УИХ-ын чуулган энэ долоо хоногт таван өдөр хуралдахаар товлогдсон. Өнөөдрийн тухайд, 14.00 цагаас хуралдах бөгөөд нэг асуудал хэлэлцэх аж. Тодруулбал Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

Өчигдөр чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.