Э.Бат-Үүл: МАН-ыг татан буулгах Х.Баттулгын зарлиг хэвээрээ байгаа тул би тэмцэл өрнүүлэхээр шийдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Хотын дарга асан Э.Бат-Үүл Монгол ардын намыг татан буулгах талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр цахим хуудаснаа "Ардчилсан хувьсгалаар МАН-ыг татан буулгаагүй" гэж намайг буруутгадаг явдал сүүлийн үед улам хүчээ авч байна. Тохироо бүрдэж байна гэсэн үг. Ийм учраас би МАН-ыг татан буулгах тэмцэл хийх цаг нь болсон гэж үзэж хөдлөхөөр шийдэв. Юуны түрүүнд, МАН-ыг татан буулгах тухай Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлиг хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ зарлигийг хэрэгжүүлэхийг шүүхээс шаардаж жагсаал зохион байгуулна. Энэ арга хэмжээнд дэмжиж оролцох уу, залуус аа. МАН-ыг татан буулгахгүйгээр "Нүүрсний хулгайч" нартай тэмцэх ажил амжилт олохгүй. Учир нь МАН тэр чигтээ нүүрсний хулгайч" гэв.

Зоорийн давхар шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 19 иргэнийг гаргажээ
Зоорийн давхар шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 19 иргэнийг гаргажээ
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Сэтгэгдэл (70)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!