Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гранд мастерсын дэлхийн аваргад эхний өдөр Монголын тамирчид 5 медаль хүртжээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Франц улсын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс буюу Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн M1 (30–34 нас) болон M2 (35–39 нас) ангиллын жингүүдийн барилдаанууд явагдаж, Монголын жүдочид амжилттай оролцсон байна.

Манай багийн тамирчдаас:

🥉 M1 ангиллын -60 кг жинд — Б.Сайнтөр хүрэл медаль

🥉 M2 ангиллын -60 кг жинд — Б.Энхтөр хүрэл медаль

🥉 M2 ангиллын -66 кг жинд — П.Амаржаргал хүрэл медаль

🥉 M2 ангиллын -73 кг жинд — Д.Алтансүх хүрэл медаль

🥉 M2 ангиллын -81 кг жинд — Р.Анхбаатар хүрэл медаль тус тус хүртлээ.

Ийнхүү манай жүдочид Гранд Мастерсын дэлхийн дэвжээнд эхний өдрөө таван хүрэл медаль хүртэж, Монголын далбаагаа мандууллаа.

Гишүүний бүрэн эрх дууссаны дараа олгодог тэтгэмжийг цуцлах нийтийн өргөдлийг байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ
Гишүүний бүрэн эрх дууссаны дараа олгодог тэтгэмжийг цуцлах нийтийн өргөдлийг байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.