Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэгт дахин  зургаан хүнээс халдвар илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

Өчигдрийн байдлаар нийт 8416  хүнд PCR шинжилгээ хийхэд  найман хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, нийслэлийн  Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ойрын хавьтагч болох   зургаан хүн мөн  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр хүнээс халдвар илэрлээ.

Иймд Улаанбаатар хотод батлагдсан халдварын  нийт тохиолдол 175 болж байна. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт халдварын  шинэ тохиолдол бүртгэгдээгүйхэмээв.

Цэргийн төв эмнэлгээс  эдгэрч гарсан  хүмүүсийг Яармагийн төв эмнэлэгт тусгаарлан ажиглат тандалтын хугацаа дуусахаар гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Эмчлэгдэж байгаа 443 хүний биеийн байдал хөнгөн 402, хүндэвтэр 32, хүнд  найм, маш хүнд нэг хүн байна.  Эмнэлзүйн  шинж тэмдгийн хувьд хуурай ханиалгах, толгой өвдөх, нусгайрах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, халуурах шинж зэрэг тэмдгүүд ихээр илэрч байна. Насны хувьд 0-91 хүртэлх насны хүмүүс эмчлүүлж байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

Дэлхий дахинд халдвар тархах түвшин дээд тал нь 10 хувь байхад манай улсад 86 хувь байна. Тиймээс манай орны хувьд хүний нягтралыг багасгах, хүмүүс холын зайнаас харьцах үндсэн арга буюу амны хаалт зүүх, гараа угаах, халдваргүйтгэлийн дэглэмийг чанд сахиж гэр орноо тогтмол цэвэрлэх хэрэгтэйг онцлов.

Тэрбээр, "Нийслэлийн хувьд, томоохон олон голомт гарсан тул хүн амын нягтралыг бууруулж албан байгууллагууд ажилчдынхаа 2/3 хувийг цахимаар ажиллах бололцоо гаргах шаардлагатай. Мөн үйлчилгээний байгууллага нэг хүнд ногдох талбайг 4 метр кв байхаар тооцох хэрэгтэй байгаа юм. Албан газар ажилчдын ширээ хооронд 1.5-2 метрийн зай барьж хүн байнга хүрдэг эд зүйлсийг 2 цаг тутамд ариутгах, албан хаагчдыг 3-4 ээлжээр ажиллуулж халдвараас сэргийлэх нь зүй. Мөн байгууллага бүр сэжигтэй тохиолдол тусгаарлах өрөө бэлтгэх хэрэгтэй. Учир нь хэзээ ч бидний дунд коронавирустэй хүн гарахад бэлэн голомттой бүс нутагт ажиллаж байна.

Тусгаарлах өрөөнд нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, анхан шатны тусламжийн цомог, гар ариутгалын бодис, нэг удаагийн бээлий, хог хаягдлын уут зэргийг байрлуулах ёстой. Байгууллагын захиргааны 2-3 ажилтан тухайн өрөөнд шинж тэмдэг илэрсэн хүнийг тусгаарлан ХӨСҮТ-ийн 119 дугаарт мэдээлэл өгнө. Үүний дараа эмнэлгийн баг ирж шинжлэх хүртэл тухайн ажилтантай нэг өрөөнд ажилладаг хүмүүсийг өрөөнд нь тусгаарлана. Байгууллагууд гаднаас хүн оруулахгүй байх, шинэ ажилтан авахгүй байх хэрэгтэй" хэмээлээ.

Хятад улс хүлэмжийн хийн ялгарлыг 65 хувиар буруулна
Хятад улс хүлэмжийн хийн ялгарлыг 65 хувиар буруулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.