Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 31 настай, эмэгтэй Toyota Crown маркийн машин авахдаа 48.900.000 төгрөг шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

"Шилжүүлсэн" гэх хуулга үзүүлж, бусдыг залилах тохиолдол их гарч байна. Тодруулбал, “Автомарт худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй Н Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48.900.000 төгрөг шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Энэ төрлийн залилах гэмт хэрэг удаа дараа бүртгэгдэж байгаа тул иргэн та “Шилжүүлсэн” гэх үгэнд бус өөрийн дансаа шалгаж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
 
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.