
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох танилцуулгыг маргааш УИХ-д танилцуулах тов гараад байсан. Гэвч ирэх 7 хоног болгож хойшлуулсан талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээллээ. Тэрбээр "Өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудын дараалалд өөрчлөлт оруулсан.
Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг маргааш хэлэлцэнэ. Эхлээд 08.30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бол 10.00 цагаас УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ.
Харин Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудалтай ирэх долоо хоногт танилцахаар хойшлуулсан" гэлээ.