Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбуу: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудаа шийдтэл хурал даргалахгүй байхыг шаардана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

АН-ын бүлэг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарсан. Үүнийхээ дараа тус бүлэг ээлжит бусаар хуралдсан юм. Хуралдаанаас ямар шийдвэр гаргасан эсэх талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр "УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж өнгөрсөн долоо хоногт намын Улс төрийн зөвлөлөөс бүлэгт өгсөн чиглэлийн дагуу нэгдмэл байр суурьтай байх шийдвэр гаргалаа. Юу гэсэн чиглэл байсан бэ гэхээр товчхондоо,

  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудаа шийдтэл хурал даргалахгүй байхыг шаардах.
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн барьсан, эдийн засгийг сэргээх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх нийгмийн бодит хүлээлтэд нийцээгүй, алдагдалтай төсвийг Засгийн газарт буцаан татахыг шаардах.

Дээрх асуудлууд дээр бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байх албан ёсны шийдвэр гарсан тул бүлгийнхээ шийдвэрийг дагана" гэлээ.

Б.Энхбаяр: Би нүүрсчдэд ХӨӨГДӨХГҮЙ
Б.Энхбаяр: Би нүүрсчдэд ХӨӨГДӨХГҮЙ
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.