Чиндао гран при тэмцээний сүүлийн буюу гурав дахь өдрийн хэсгийн барилдаанууд үргэлжилж байна. Тухайлбал, ОУХМ Б.Гончигсүрэн эхний тойрогт гоц мөргөн, хоёрдугаар тойрогт Бахрейны хаант Улсын тамирчин Чотчаевыг үндсэн цагт, зооны аваргын төлөө Өмнөд Солонгосын тамирчныг үндсэн цагт цэвэр ялсанаар Чиндао гран при тэмцээний аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Зооны аваргын төлөө барилдсан Солонгосын тамирчин Ли Сон Ёоб нь энэ оны Парисын их дуулгын мөнгөн медальт, Ази тивийн аварга тамирчин юм.
Түүнчлэн, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд ОУХМ А.Адъяасүрэн нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 17.00 цагт эхэлнэ.