Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Пара байт харвааны дэлхийн аварга боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна.

Өнөөдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн багийн харваанд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар БНСУ-ын багийг 6:0-ээр хожсоноор алтан медаль хүртлээ. Тэд пара байт харвааны төрлөөр ДАШТ-ээс алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчид болж байна.

Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд монголоос өмнө нь Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байв.

Б.Энхбаяр: Нэгэнт үргэлжилж буй Бага хурлыг дахин эхлүүлж ирц тооцдог ямар ч дүрэм, дэг байхгүй
Б.Энхбаяр: Нэгэнт үргэлжилж буй Бага хурлыг дахин эхлүүлж ирц тооцдог ямар ч дүрэм, дэг байхгүй
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.