Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийг нь шалгаж буй хэрэгтэй холбоотойгоор Төрийн хууль цаазын Тэргүүн зөвлөхийн хувьд улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэндээ өөрт нь холбогдуулан шалгаж буй асуудлыг тайлбарлаад “Намайг хэлмэгдүүлэх, буруутгах ажиллагаанд бусад эрдэнэт хүний хувь заяаг хамаатуулах нь буруу юм. Тэд бол буруугүй. Монголын хөгжил дэвшилд туйлын их тус хувь нэмэр оруулсан, оруулах хүмүүс. Миний гэх хэрэг улс төрийн ус давс дэндүү их холилдсон, ханасан уусмал төдий юм. Бүр тодруулж хэлбэл тодорхой сонирхол бүхий, өөрийн тань томилгоо, халаанд хамаатай этгээдийн ажил. Ил тод шаардаад, өдөр шөнөгүй шахаад, чичрээд байгааг олон түмэн мэдэж байгаа. Би ч бас мэднэ. Олонд ил болсон, нууц нь алдагдсан, цагийн ая даахгүй ийм башир тоглолтод Монгол Улсын хууль, хууль ёсыг хэрэгжүүлдэг байгууллага ашиглагдаж хэрхэвч болохгүй гэж би үзэж байна. Иймээс нэр бүхий прокуророос гаргасан яллах дүгнэлтийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг Танаас хүсье. Цаг хугацаа өнгөрөх тусам Монголын төлөө зүрх, шүүх, хууль намайг цагаатгах болно. Харин энэ ажлыг өнөөдрөөс эхлэхийг, бүрэн эрхийнхээ дагуу Таныг эхлүүлэхийг Танд би энэхүү хүсэлтээр илэрхийлж байна” гэжээ.
Ц.Элбэгдорж ерөнхий прокурорт хандан хүсэлт гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.