Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тангараг өргөсөн гээд цагдаагийн алба хаагчдын эрхийг зөрчиж болохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 57 секунд

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД НЭГ ЭЭЛЖИЙН ХУВЦАСТАЙГАА БҮТЭН CAP ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

Коронавируст халдвар дотооддоо алдаж, цар тахлын зэрэгт шилжин цагдаагийн алба хаагчид 24 цагаар бүтэн сар үүрэг гүйэтгэсэн. Хөл хорионы үеэр цагдаагийн алба хаагчдын болон дотоодын цэргийн сургуулийн сонсогчдын эрх маш их зөрчигджээ. Тангараг өргөсөн гээд хүний тооноос хасагдчихсан мэтээр харьцаж болохгүй. Цагдаагийн алба хаагчдыг дуугүй байхыг шаарддаг нь тэдний эрхийг ноцтойгоор зөрчиж, шаардлага тавих боломжгүй болгож байгаа юм. Өчнөөн тусламжаар цагдаагийн албан хаагчдад түр байрлах байр, ээлжийн хувцас өгч болох байсан. Гэвч тийм шийдвэр гарсангүй. Харин нэг удаадаа цагдаагийн алба хаагчдад 800 мянган төгрөг, сонсогчдод 420 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн нь тэдний амьдралын асуудлыг шийдэж чадахгүй.

Дахин онц байдал зарласан тохиолдолд албан хаагчдын эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх зөрчигдөхгүй гэсэн итгэл алга.

Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Н.Алтанбаатар Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа ноцтой баримтуудыг дэлгэжээ.

ЭНЭ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27-НООС ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙГАА

Нэгдүгээрт, дулаан хувцас форм байхгүй. Учир нь хавар намрын нэг ээлжийн хувцастай ирсэн байсан. Өвлийн хүйтэн тачигнасан эдгээр өдрүүдэд шөнөдөө хэдэн градус хүрч байгаа билээ.

Хоёрдугаарт, халдвар тархсантай холбоотой гудамж талбайд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид, оюутнууд эрсдэлтэй бүлэгт хамаарч байгаа учраас байрлаж байсан айлууд нь халдвар авчих вий гэхээс болгоомжилж алба хаагчдыг гэртээ байлгахаас дургүйцэж эхэлсэн.

40 гаруй эмэгтэй алба хаагч суралцаж байгаа юм. Эдгээр алба хаагчид маань бага насны хүүхдээ хөдөө орон нутагтаа орхиод ирсэн.

Нэг ээлжийн хувцастайгаа бүтэн cap үүрэг гүйцэтгэлээ шүү дээ. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байна л даа. Угаагаад өмсөж болдоггүй юм уу л гэх байх. Өглөөний найман цагт ээлжид гараад орой 16 цагт бууна. Харих гэсээр байтал 1-2 цаг болно. Орой нь очоод угаалаа гэхэд өглөө нь хатахгүй шүү дээ.

Цагдаагийн нийт алба хаагчдын хэдэн хувь нь зээлтэй байна вэ гэдэг судалгааг авахад 92 хувь нь ямар нэгэн байдлаар зээлтэй гэсэн судалгаа гарсан.

21036 ААН байгууллагууд QR код байршуулжээ
21036 ААН байгууллагууд QR код байршуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.