Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2025 оны Баллон д’Ор-ыг хэн авах вэ?

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
2 минут 32 секунд

Хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Баллон д’Ор 2025-ын эзэн өнөөдөр Парисын Theatre du Chatelet-д дээр тодрохоор болжээ. Өнгөрсөн улирлын үзүүлэлтүүд дээр үндэслэн нэр дэвшсэн 30 тоглогчоос тус шагналд хүчтэй өрсөлдөх зургаан тоглогчийг танилцуулж байна.

ПСЖ багийн тоглогч Усман Дембеле:

  • 53 тоглолтод 35 гоол, 14 дамжуулалт өгсөн
  • Мөн ПСЖ-ийг анх удаа Европын аварга болгосон,
  • Лиг 1-ийн улирлын шилдэг тоглогч, Аваргуудын лигийн улирлын шилдэг тоглогчоор тодорч байсан.

Бавари Мюнхен багийн тоглогч Харри Кейн:

  • 51 тоглолтод 41 гоол оруулж 12 дамжуулалт өгсөн
  • Бундеслигийн мэргэн бууч болж, Баварийг аварга болоход гол үүргийг гүйцтэгсэн.
  • Зөвхөн есдүгээр сард 11 хоногийн дотор 10 гоол оруулж, гайхалтай амжилт үзүүлсэн.

Реал Мадрид багийн амин сүнс Килиан Мбаппе:

  • 59 тоглолтод оролцож 44 гоол оруулсан
  • Ла Лигагийн мэргэн бууч болж багаа аварга болгосон
  • Манчестер Ситигийн эсрэг Аваргуудын лигийн плей-оффт хет-трик хийсэн.
  • Францын шигшээ багтай 50 гоолын босгыг давсан гурав дахь тоглогч болсон

Барселонагийн Рафинья:

  • 57 тоглолтод 34 гоол оруулж 22 дамжуулалт өгсөн
  • Барселонаг гурвалсан түрүү (Ла Лига, Копа дель Рей, Суперкупа)-д хөтөлсөн
  • Аваргуудын лигийн 13 гоолоор мэргэн бууч, Ла Лигагийн улирлын шилдэг тоглогч болсон.

Ливерпүүл багийн тоглогч Мохаммед Салах:

  • 52 тоглолтод 34 гоол оруулж 23 дамжуулалт өгсөн
  • Ливерпүүлийг Английн аварга болгож, Премьер лигийн 38 тоглолтын улирлын хамгийн өндөр гоолын оролцооны рекордыг (47) эвдсэн
  • Алтан гутал хүртсэн (4 дэх удаагаа) бөгөөд Премьер лигийн улирлын шилдэг тоглогч болсон

Барселонагийн залуу ямаа Ламине Ямал:

  • 55 тоглолтод 18 гоол оруулж 21 дамжуулалт өгсөн
  • 18 настай ч Барселонаг гурвалсан түрүү хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн
  • Ла Лигагийн сарын шилдэг тоглогч, Аваргуудын лигийн улирлын шилдгүүдийн багт нэрлэгдсэн

Энэ зургаан тоглогч энэ жилийн Баллон д’Ор-ыг авах хамгийн өндөр магадлалтай өрсөлдөгчид юм. Тус шагналын эзнийг нь хэн болохыг даваа гарагт болох ёслолын үеэр тодруулах юм.

ӨБХ: Үл хөдлөхийн хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ
ӨБХ: Үл хөдлөхийн хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.