Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн гэх асуудлаар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жаргалан нэгэн НОЦТОЙ мэдэгдэл хийж гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа. Тодруулбал,

Өнөөдөр /09.19/ 15.30 цагийн үед АТГ-ын мөрдөгчид Төрийн ордонд орж ирж УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийн, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэв.

УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, парламентын дархлааг сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн, УИХ-ын байр, Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан НОЦТОЙ асуудал гарсан учир төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэгт авсан завсарлагыг 3 хоног сунгах хүсэлт гаргалаа.

Улмаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хүсэлтийг хүлээн авч, гурав хоногийн завсарлага өгсөн байна.

Ө.Шижир: “Зам дагаж хөгжил ирдэг“ гэдэг байсан бол даргаа дагаж зам нь тавигддаг болсон
Ө.Шижир: “Зам дагаж хөгжил ирдэг“ гэдэг байсан бол даргаа дагаж зам нь тавигддаг болсон
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.