Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Алтанцэцэг: Газрын тосны үйлдвэрийн төслийг жадлан эсэргүүцэж, луйвар зэргээр гүтгэж буй С.Ганбаатарыг хуулийн байгууллагаар шалгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр "Өнгөрсөн оноос УИХ-ын гишүүн С.Ганбаатар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг удаа дараа гутаан доромжилж байгаа. Энэ үйлдвэрийг босгох гэж маш олон ажилчид үйлээ үзэж байгаа. Газрын тосны үйлдвэрийг дэмжихгүй байгаа монгол иргэн байгаа гэж бодохгүй байна. УИХ-ын гишүүд ч энэ үйлдвэрийн төслийг дэмжиж байгаа. Гэтэл тэр хүн яагаад тэгж жадлан эсэргүүцдэг юм бол. Би бүр сүүлдээ гайхаад хардах ч сэтгэл төрөх шиг. Хэний төлөө үйлчлээд байгаа юм. Монгол Улс яагаад монголчууд түлш, шатахууны хувьд бусдаас хараат бус түвшинд хүрч болдоггүй юм.

Би тэр хүнийг цэвэр муу санааны үүднээс эсвэл мэдэхгүйдээ ингээд байна гэж бодохоо больсон. Одоо бол хууль, шүүхийн байгууллагаад хандана. Манай байгууллагын хамт олон ч байр сууриа илэрхийлнэ. Эсвэл Монгол, Энэтхэгийн хоорондын найрамдалт харилцаанд сэв суулгах гээд байгаа юм уу.

Ерөнхийлөгчтэй найз хүн би биш л дээ. Энэ төслийг Ерөнхийлөгч 2018 онд Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн. Ажил төрлийн шугамаар мэдээж уулзалдана шүү дээ. ЗГ-ын хуралдааны үеэр уулзаж байсан. Найз бол биш. Би тэр хүнтэй уулзаагүй гурван жил болж байна. Намайг Ерөнхийлөгчийн найз, хамтраад луйвар хийж байна гэсэн. Би бол тэр хүнийг тийм хүн гэж хэзээ ч боддоггүй. Тэр хүнтэй ойр дотно хүн ч манайд ажилладаггүй" гэв.

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний шөнийн тарифт 104 тэрбум төгрөгийн татаас шаардлагатайгаас 81 тэрбумыг нь төсөвт суулгасан
Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний шөнийн тарифт 104 тэрбум төгрөгийн татаас шаардлагатайгаас 81 тэрбумыг нь төсөвт суулгасан
 
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.