УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний шөнийн тарифт 104 тэрбум төгрөгийн татаас гаргах хүсэлтээ СЯ-нд хүргүүлсэн ч төсвийн бололцоо бага учраас 81 тэрбумыг суулгасан. 30 тэрбум дээр шийдэлгүй байна" гэв.