Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд 300 сая километрийн холоос ирсэн ачааг задалжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 30 секунд

Япон улсын инженерүүдийн зохион бүтээсэн Хаяабуса 2 сансрын хөлөг долоо хоногийн өмнө Рюгү астероидын хөрснөөс авчирсан дээжээ дэлхийд амжилттай газардуулсан.

Рюгү нь манай дэлхийгээс 300 сая километрийн алсад ордшог бөгөөд нарны аймаг бүрэлдэж байх үед үүссэн биет юм. Өнгөрсөн долоо хоногт Австралийн цөлд буулгасан капсултай дээжийг маргааш нь Япон улс руу илгээжээ. Тэгвэл даваа гарагт Японы эрдэмтэд капсулыг задалж, алс холын астероидоос ирсэн дээжийг үзжээ.

Тус улсын сансар судлалын JAXA байгууллагаас тараасан гэрэл зурагт Рюгүгийн дээж болох элс маягийн хар өнгөтэй тоосыг үзүүлсэн байна. Капсулаас гарсан 100 грамм орчим дээжийг шинжлэн судалснаар манай дэлхийд үүссэн амьдралын эх сурвалж юу байсныг, нарны аймаг хэрхэн бүрэлдэж бий болсныг тогтоох зорилготой ажээ.

JAXA дэлхийд авчирсан дээжээ АНУ-ын NASA болон бусад олон улсын байгууллагуудтай хуваалцахаар болсон байна. Нам өндрийн тойрог замаас буюу 20 км өндрөөс дээжийг дэлхийд буулгасан Хаяабуса 2 хөлөг 2014 онд анх сансарт хөөрч байжээ. Уг хөлөг аялалаа цааш үргэлжлүүлж, дахин 10 жил ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.

Б.Энхбаяр: Хууль зүйн сайдын шоронжуулах хуулийг дэмжихгүй
Б.Энхбаяр: Хууль зүйн сайдын шоронжуулах хуулийг дэмжихгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.