Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д зэрлэг усны булга коронавирусээр халдварласан тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 35 секунд


АНУ-ын Хөдөө аж ахуйн яам зэрлэг амьтан коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн болохыг баталсан байна. Халдвар Юта муж улсад усны булгаас илэрчээ.

Халдварын тохиолдол бүртгэгдсэн фермүүдийн эргэн тойрон дахь зэрлэг ан амьтдад эпидемиологийн тандалт хийх явцад усны булгад өвчлөл илэрсэн байна. "Бидний мэдэж байгаагаар энэ бол зэрлэг ан амьтанд “SARS-CoV-2” вирус халдварласан анхны тохиолдол юм" гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлэлд дурджээ.  Мэргэжилтнүүд бусад зэрлэг амьтдаас сорьц авахад хариу нь “сөрөг” гарсан байна. 

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам саяхан бүртгэгдсэн халдварын тохиолдлыг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдэгджээ. Гэхдээ одоогоор усны булгын фермийн эргэн тойронд зэрлэг амьтдын дунд коронавирус өргөн тархсан гэсэн нотолгоо байхгүй байгаа аж.

Усны булга үржүүлгийн фермүүдэд халдвар тархсан тохиолдол өмнө нь Данид бүртгэгдсэн билээ. Тус улсын эрх баригчид мутацид орсон вирус энэ амьтнаас хүнд халдах эрсдэлтэй байгаатай холбогдуулан фермүүд дэх 15 сая гаруй толгой усны булгыг устгах шийдвэр гаргасан юм.

Усны булганууд коронавирусээр халдварласан тохиолдлуудын талаар мөн Грек, Испани, Финланд, Швед, Польш, Литва улсын эрх баригчид мэдээлжээ.

АН-ын бүлэг Авлигын эсрэг хуулиар тав хоногийн завсарлага авав
АН-ын бүлэг Авлигын эсрэг хуулиар тав хоногийн завсарлага авав
 
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ШШГБ-ын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд ОРОЛЦЛОО
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ШШГБ-ын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд ОРОЛЦЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.