Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг Авлигын эсрэг хуулиар тав хоногийн завсарлага авав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байсан боловч УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Энэ тухай тус намын бүлгийн дарга Д.Ганбат "Энэ хуулийн талаар бүх гишүүн мэдээлэл авах ёстой. Ялангуяа сөрөг хүчний гишүүд мэдээлэлтэй байх ёстой. АТГ-ын даргыг иртэл нь АН-ын бүлэг завсарлага авч байна. Хуулийг нягт нямбай хэлэлцэж байж батлахгүй бол дараа нь дахин өөрчлөлт оруулах зэрэг асуудал гардаг" гэлээ.

Уг хуулиар  Улсын Их Хурлын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа жишгийг, тухайлбал, Статистикийн тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.1 дэх хэсэгт Үндэсний статистикийн хороо дэд даргатай байх ба дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилохоор заасан зэргийг харгалзан Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилохоор заасан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

Мөн Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тус газрын дарга томилохоор тусгасантай холбогдуулан дэд даргыг улируулан томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байхаар заасан зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг хуулийн төслийг тусгажээ.

Эрчим хүчний ачаалал 20 хувиар нэмэгджээ
Эрчим хүчний ачаалал 20 хувиар нэмэгджээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.