Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЙМГИЙН АРСЛАН Б.БАЗАРСАД: Өвчний учир зайлшгүй шаардлагаар даралтны эм уусан нь тогтоогдсон. Допингийн эсрэг байгууллага үнэнд зөв, бурууд шударга дүгнэлт шийдвэрийг гаргадаг юм байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 12 секунд

Энэ жил Үндэсний их баяр наадам, аймгийн цол олгох барилдааны нийт 116 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Шинжилгээгээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн заан Э.Мөнхтөр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн начин О.Амгаланбямба, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Базарсад, Төв аймгийн харьяат аймгийн арслан Э.Чойням, Аймгийн заан Э.Гантөмөр нараас допинг илэрсэн гэдгийг холбогдох албаныхан олон нийтэд нээлттэй зарласан байдаг.

Тэгвэл, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Базарсад допинг илэрсэн асуудлаар дөнгөж сая цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн байна. Тэрбээр,

"Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие 2025 оны 7 сарын 11 нд Ховд аймгийн баяр наадамд зодоглосон 128 бөхийн барилдаанд 7 даван түрүүлж Аймгийн Арслан цол хүртсэн билээ. Энэ хугацаанд олон нийтийн сүлжээгээр миний шинжилгээний хариунаас илт зөрүүтэй, худал мэдээлэл тархсан. Үүнд би дараах тайлбарыг хүргэж байна. 2025 оноос аймаг, дүүргийн баяр наадамд шөвгөрсөн 4 бөхөөс допингийн шинжилгээ авна гэдгийг нийт бөхчүүд, бөх сонирхогчид та бүхэн минь мэдэж байсан. Миний хувьд допин гэдэг зүйлийг огт хэрэглээгүй бөгөөд хэрэглэх шаардлага надад байхгүй билээ. Олон жил аймагтаа үнэн хүчийг үзэн барилдсан хүний хувьд, олон ч удаа нэг бөхдөө унаж үзэгчийн суудлаасаа бөхөө үздэг байлаа, гэсэн хэдийч унасан бөхөө түрүүлээсэй гэж амжилт хүсэж алга ташин зогсдог байлаа. Тэр ч утгаараа өнөө жил түрүүлсэндээ баяртай байна. Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу 2025 оны 07 сарын 11 нд шинжилгээ өгсөн. 2025 оны 07 сарын 21-нд миний шинжилгээний хариуг цахим хаягаар ирүүлсэн.

Тус мэдэгдэлд: Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (МҮДЭБ) -с таны шинжилгээнээс тусгайлан заагдсан ангиллын Гидрохлоротиазид илэрсэн гэсэн мэдэгдлийг хүлээж авсан.

- Тус мэдэгдлийн 2.3.1-т таны биед Гидрохлоротиазид байгааг зөвтгөх Эмчилгээний зориулалтаар чөлөөлөх ("ЭЗЧ") Хуудас байхгүй байна.
- 2.3.2 Шинжилгээний илэрцийг үүсгэсэн Шинжилгээ болон шалгалтын олон улсын стандарт Лабораторийн олон улсын стандартаас гажсан зүйл огт байхгүй.

Иймд 2025 оны 8 сарын 4-ний өдрийн дотор хариу тайлбар гаргах боломжийг олгосон билээ. Миний бие 2024 оны 9 сараас эхлэн эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хотод хэд хэдэн эмнэлэгээр үзүүлж оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэж "2024 оны 9 сарын 27”-нд, “Элэгний фиброз, Артерийн даралт ихсэх өвчин" гэсэн онош тогтоогдож эмчийн хяналтад орж түүнээс хойш Артерийн даралт бууруулах “Telvas” 40 mg эмийг эмчийн жороор худалдан авч уудаг байсан нь хэд хэдэн эмнэлэгийн цахим бүртгэлийн системээс болон хөнгөлөлтийн жороор авч уудаг байсан нь Emongolia дээрх баримтаар нотлогдсон болно. 2025 оны 7 сарын 8 нд Ховд аймагт байх хугацаанд Даралт ихдэж (Telvas 40 mg эм улсын хэмжээнд 6 сараас хойш тасарсан байсан учир өөрт байсан эм дууссан байсан) эмчид үзүүлж, эмчийн заавраар Telvas H” 40mg + 12.5 эмийг авч уусан бөгөөд энэ эмэнд тухайн үедээ шээс хөөх бодис агуулдаг гэдгийг мэдээгүй. Шинжилгээгээр илэрсэн Гидрохлоротиазидийн найрлага байсан гэдгийг шинжилгээний хариу ирэхэд мэдсэн. Өвчний учир зайлшгүй шаардлагаар даралт бууруулах эм хэрэглэсэн нь олон удаагийн үзлэг шинжилгээнээс тогтоогдсон. Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага Мэргэжлийн үүднээс үнэнд зөв, бурууд шударга дүгнэлт шийдвэрийг гаргадаг юм байна, шударга үнэн ажилладаг юм байна гэдгийг миний бие өөрийнхөө биеэр мэдэрч байна. Бөхөд хайртай Монголын ард түмэндээ болон намайг дэмждэг бүх хүмүүсдээ хандаж хэлэхэд анхаарал болгоомжгүй хандаж та бүхнийхээ сэтгэлийг зовоосондоо уучлал хүсч байна. Цаашид цолондоо эзэн байж, цолоо батлаж, цолоо ахиулж илүү их хичээж бэлтгэл сургуулилтаа чамбайруулж барилдах болно.

Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих “ВИРТУАЛ БҮС” байгууллаа
Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих “ВИРТУАЛ БҮС” байгууллаа
 
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.