
NBA-ийн гурван удаагийн бүх одод Бен Симмонсийн агент Берни Ли, Симмонсийг төлөөлөхөөс татгалзсан байна. Учир нь Симмонс Нью-Йорк Никс багаас ирсэн саналд татгалзсан хариу өгсөн бөгөөд агентынхаа хэлэлцээрийг үр дүнгүй болгосон гэнэ.
Өдгөө 29 настай Симмонсд Нью-Йорк Никс багаас нэг жилийн ветран минималь тоглогчийн гэрээ санал болгож болох байсан ч Симмонс үүнээс өндөр цалин хүссэн байна. Түүний хүсэж буй цалингийн шаардлага багуудын санал болгож буй мөнгөн дүнтэй нийцэхгүй байгаа аж. Энэ талаар SportsNet New York телевизийн спортын сэтгүүлч Нью-Йорк Никс багийн талаар дагнан бичдэг Иан Бегли, “Никс Симмонсд албан ёсоор санал тавиагүй гэж тодруулсан. Өөрөөр хэлбэл, ярилцлага, судалгаа явагдсан ч баталгаатай албан ёсны санал тавиагүй” гэж мэдээлжээ.
Бен Симмонс өнгөрсөн улиралд Лос Анжелес Клипперс багт 18 тоглолтод хийж дунджаар 2.9 оноо, 3.8 самбар, 3.1 дамжуулалт өгсөн байна.
Э.Ариунтөгс