Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

BCH Knights улирлын өмнөх бэлтгэлээ эхлүүлж, хүчтэй эргэн ирэлт хийхээр зэхэж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 17 секунд

Монголын үндэсний дээд лигийн улирлын тоглолтууд аравдугаар сарын 1-нд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан BCH Knights баг энэ сарын 7-нд Филиппин улсыг зорьж, улирлын өмнөх бэлтгэлээ хангаж эхлээд байна.

Тус багийн хувьд өнгөрсөн улиралд Сэлэнгэ бодонс багт хожигдож хоёрдугаар шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн бол энэ улиралд илүү хүчтэй эргэн ирэлт хийхээр зэхэж байна.

Тэд зуны солилцоогоор INUT YES TLG багаас Б.Ган-Эрдэнэ болон М.Чинхутаг нарыг багтаа элсүүлэн. Үүний дараачаар Тайвань SBL Super лигээс Э.Сугар-Очирыг авсан. Мөн асуудалд орооцолдож Сэлэнгэ бодонс багаас хасагдсан А.Базаргүрт итгэл хүлээлгэн багтаа авчээ. Тэдний сүүлийн нүүдэл нь өнгөрсөн улиралд Хасын хүлэгүүд багийн хамтаар Үндэсний дээд лигийн аварга болсон төвийн тоглогч Жордан Толберттой гэрээ байгуулсан явдал байв. Харин тус багт 2024-2025 оны улиралд тоглож байсан Ж.Жамсрандорж, Ц.Нямбат, Б.Мөнхсайхан , Г.Лхагвацэнд , Г.Билгүүн, А.Тэмүүжин, Б.Мөнхболд, О.Ууганбаяр нарын гэрээ дуусаж чөлөөт агент болжээ.

Э.Ариунтөгс

“ГОВЬ“ ХК компанийн хэлбэрээ өөрчилж, ХХК болсноор Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдаж байна
“ГОВЬ“ ХК компанийн хэлбэрээ өөрчилж, ХХК болсноор Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдаж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.