Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фото сурвалжилга: Хатуу хөл хорионы дэглэмийг сулрууллаа

Ангилал
Фото сурвалжилга
Огноо
Унших
1 минут 30 секунд

Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн  хатуу хөл хорионы дэглэмийг нэг шат бууруулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байна. Ингэснээр иргэд хувийн унаагаар хот дотор зорчих эрхтэй болсон. Мөн үйл ажиллагаа нь зогсоод байсан зоогийн газар, кофе шоп, такси үйлчилгээ зэрэг 34 ААН, албан байгууллага өнөөдрөөс эхлэн ажиллаж эхэлж байгаа. Энэ өглөө Улаанбаатар хотын төв хэсгээр хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна. 

Хатуу хөл хорионы дэглэмийг сулрууллаа. 2020.12.14 09:02
Иргэд нийтийн тээвэр болон хувийн унаагаар хотын хөдөлгөөнд зорчих боломжтой. 2020.12.14 10:08
Явган зорчигчид халтиргаанаас сэргийлж буй нь. 2020.12.14 10:25
Төв талбайн гацуур модыг чимэглэх ажил 90 хувьтай үргэлжилж байна. 2020.12.14 11:14
Унадаг дугуйтай иргэд ч мөн хөдөлгөөнд оролцох эрхтэй. 2020.12.14 11:38
Албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. 2020.12.14 11:40
Албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. 2020.12.14 11:43
Өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа сэргээж буй ААН, албан байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сахиж байна. 2020.12.14 12:05
Иргэд ААН, албан байгууллагууд руу нэвтрэхдээ QR код уншуулна. 2020.12.14 12:09
Үйл ажиллагаагаа сэргээсэн байгууллагууд шинэ жилийн баярын чимэглэлээ хийжээ. 2020.12.14 12:15

Гэрэл зургийг Б. Амарбаясгалан

www.ubn.mn

“The Hu” хамтлаг ‘Gold play button’ шагналын эзэн болов
“The Hu” хамтлаг ‘Gold play button’ шагналын эзэн болов
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.