
АНУ-ын нээлттэй тэмцээн (US Open)-ий reigning аварга, Италийн шилдэг теннисчин Янник Синнер нутаг нэгт Лоренцо Музеттиг 6-1, 6-4, 6-2-оор хожиж, хагас шигшээд шалгарлаа. Энэ тоглолт Нью-Йорк хотын “Arthur Ashe Stadium”-д болж, Синнер тоглолтын хурд, тогтвортой байдлаараа давамгайлсаар хожил авч чадлаа. Эхний сет ердөө 27 минут үргэлжилсэн бөгөөд Синнер эхний 5 тоглолтыг дараалан авч, бараг төгс эхлүүлжээ. Хоёрдугаар сетэд Музетти илүү сайн тоглож, хүчтэй өрсөлдсөн ч Синнер чухал мөчид сайн тоглож 6-4-өөр хожив. Сүүлийн сетэд Синнер талбай дээр бүрэн хяналтаа тогтоон ялалтаа баталгаажууллаа.
Синнер тоглолтын дараа “Бид хоёул Италийн тамирчин учраас нэг нэгнийгээ сайн мэддэг. Гэхдээ талбай дээр нөхөрлөлөө түр мартах хэрэгтэй болдог. Тоглолтын дараа гар барихад бүх зүйл эргээд хэвийн байдалд ордог” хэмээн ярьжээ.
Энэ ялалтын дараа Синнерийн Hard court-ын Их Дуулгад дараалан хожсон тоо 26 болж өсөв. Одоо тэрбээр хагас шигшээд Канадын Феликс Оже-Альяссимтэй тоглох бөгөөд аваргаа хамгаалахад тун ойрхон ирээд байгаа юм.
Э.Ариунтөгс