
Монголын хөнгөн атлетикийн хороо болон Тал нутгийн марафон ТББ хамтран зохион байгуулдаг "Тал нутгийн марафон" гүйлтийн тэмцээн энэ сарын 14-ний өдөр 10.00 цагаас Хүй долоон худагт болно. 28 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй тус марафонд гадаад, дотоодын тамирчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, залуучууд оролцох боломжтой. Ингэхдээ оролцогчид 3 км, 5 км, 10 км, эсвэл 21 км-ийн зайнаас сонгон, шороон зам дээр гүйх юм.
Тэмцээний зорилго нь марафон гүйлтийг олон нийтэд сурталчлах, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих бүх нас, бүх бүлгийн хүмүүст тэгш боломж олгох, улс хоорондын нөхөрсөг харилцааг хөгжүүлэх тал нутгийн байгаль, Монгол соёлыг сурталчлах, байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэхэд оршдог.
Э.Ариунтөгс