
Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн баярын хурал боллоо. Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлж, шат дараатай төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ур дунг олон улсын байгууллагууд сүүлийн жилүүдэд өндрөөр үнэлж, сайшааж байна.
Тухайлбал, Энэ онд Узбекистан Улсад зохион байгуулагдсан Олон улсын "Төрийн үйлчилгээний форум"-ын үеэр Монгол Улс Цахим засаглалын хөгжлийн индексээр дэлхийд 46-р байр буюу "өндөр" түвшнээс "маш өндөр" түвшинд шилжиж буйг батламжиллаа. Мөн өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон Засгийн газруудын дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж үзэж "Global Government Excellence Award"-ыг, 2023 онд чуулганаас "Нээлттэй засаглал" хүндэт өргөмжлөлийг тус тус авчээ. Өнөөдөр хиймэл оюун 3-5 жилийн дотор идэвхтэй нэвтрээд байна.
Өөрөөр хэлбэл, интернэт, хиймэл оюун, 5G эерэг дэвшилтэт технологи нь аливаа асуудлыг харилцаа холбоо, мэдээллийн технологи нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжил, эрх чөлөөг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөгжлийн хурдасгуур, дэлхийн цахим хөгжлийн тэргүүлэгч орнуудын нэг болоход хувь. нэмэр оруулах нэгдэл, нийгмийн харилцаа, үйлчилгээний соёлын шинэчлэл байх ажээ.

Монгол Улс хөгжлийн түлхүүрээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хэмээн үзэж, "Digital First" зарчмаар бодлогоо тодорхойлж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт их өгөгдөл, хиймэл оюуны ашиглах, төрийн бүтээмж, төрийн үйлчилгээний үр шим, чанарыг дээшлүүлэхээс гадна үндэсний сансрын технологид баримтлах бодлогыг боловсруулж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг хангах "Дижитал дэд бүтцийн бэлэн байдал" зорилтын хүрээнд дамжуулах сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч ажилласны үр дүнд хүн амын 90 гаруй хувь нь өргөн зурвасын интернэтийн сүлжээнд холбогдоод байна.
Мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээг хөдөө орон нутаг, алслагдсан бус нутагт нэвтрүүлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, 51,938 км урт шилэн кабелийн сүлжээ байгуулж, бүх аймаг, сумын төв, томоохон суурин газруудад хөдөлгөөнт холбооны 3G, 4G/LTE сүлжээг нэвтрүүлсэн. Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 2002 онд 235 мянга байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 4,889,043 мянгад хүрч, үүнээс 4G/LTE сүлжээний хэрэглэгчдийн тоо 4.037,902 болсон байна. Монголын Улсын хэмжээнд 1639 баг байгаагаас 1506 багийн 178194 өрх үүрэн холбооны сүлжээнд холбогдоод байгаа аж.
М.Ариунжаргал