ЦХИХХЯ-наас Монгол Улсын кибер аюулгүй байдлын түвшний судалгааг Оксфордын их сургуультай хамтарч хийсэн дүн мэдээллээ танилцууллаа.
Энэ үеэр Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал С.Жавхлан "Судалгаагаар кибер аюулгүй байдлын бэлэн байдлыг таван түвшинд үнэлсэн байна. Дэлхийн цахилгаан холбооны ITO байгууллагын тайлангаар Монгол Улс нийт 100 оноо авахаас 56 оноо авсан буюу дөнгөж бойжиж буй шатандаа явж байгаа гэж үнэлэгдсэн. Оксфордын сургуультай хамтарч хийсэн судалгааны дүн дээрх дүнтэй төстэй гарсан. Нэг талаас бид асар хурдацтай цахимжиж байна. Аль болох мэдээлэл рүү нэвтэрч ороход амархан, илүү шилэн, нээлттэй болгож байгаа хэдий ч тэндээс ямар нэгэн зүйл алдагдахгүй байх баталгаа маш сул байгаа. НҮБ-ын олон улсын судалгаагаар Монгол Улс цахимжилтаараа 46-д бичигдсэн буюу асар хурдацтай байгаа хэдий ч аюулгүй байдлын индексээрээ 2 дахин удаан буюу муу байна." гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!