Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайдад хүргүүлсэн “Боловсролын сайд“-ыг огцруулах шаардлагыг ЗГ-аас АТГ-т хүргүүлсэн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын нэр бүхий гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага гаргаж, Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн байдаг билээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нар "2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөг зарцуулахаа зарласан. Тухайн үед УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэтэл ЕБ-ын 120 сургуульд 10 сая төгрөг олгох замаар тараасан. Буцаагаад ТББ руу 120 сургуулиас 10, 10 сая төгрөгийг татсан. Энэ бол авлигын асуудал. Ерөнхий сайд томилогдохдоо авлига, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг чөлөөлнө гэж байсан. Тиймээс Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн байж П.Наранбаяр сайдыг огцруулах хэрэгтэй" гэж байв.

Тэгвэл уг шаардлагыг хүргүүлсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа "Нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайдад хүргүүлсэн "Боловсролын сайд"-ыг огцруулах шаардлагыг Монгол Улсын Засгийн газраас АТГ-д хүргүүлсэн байна" гэлээ.

Ерөнхий сайд Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Ерөнхий сайд Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
 
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.