Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар замын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн явцтай газар дээр нь танилцах ажил үргэлжилсээр байна.

Манай улсын аялал жуулчлалын гол маршрутын нэг болох Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцлаа.

Төслийн бүтээн байгуулалт өнгөрсөн оны 6-р сард эхэлсэн. Одоогоор гүйцэтгэл 27 хувьтай үргэлжилж байна. Нийт 54.18 км урттай зам тавих бөгөөд ус зайлуулах 94 хоолой, 2 гүүр барина.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /66.4 тэрбум төгрөг/ төслийг санхүүжүүлж буй бөгөөд Бридж бюлдинг ХХК, Их богд зам ХХК, Их харгуйн зам ХХК тус тус гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Уг зам ашиглалтад орсноор Шаргалжуут рашааныг зорих иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцжээ. Төслийн үр дүнд орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх, аялал жуулчлалын бүс өргөжин тэлэх юм. Ирэх оны 11-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хэлэлцүүлэг өнөөдөр ГБХНХЯ-нд 14.00 цагаас үргэлжилнэ
2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хэлэлцүүлэг өнөөдөр ГБХНХЯ-нд 14.00 цагаас үргэлжилнэ
 
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй