Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажил хийж буй хүнийг тэтгэвэрт гарахад нь шууд ядуурлын доод түвшин рүү оруулж байна гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 42 секунд

УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Ажил хийж буй хүнийг тэтгэвэрт гарахад нь шууд ядуурлын доод түвшин рүү оруулж байна. Яаж наад тэтгэврээр чинь хүн амьдрах юм бэ. Анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байна шүү дээ" гэж шүүмжлэв.

Ачааны машинд дайруулж нас барсан ноцтой осол гарчээ
Ачааны машинд дайруулж нас барсан ноцтой осол гарчээ
 
ТББХ: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
ТББХ: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.