Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдийн биед болон морины дэл, сүүлэнд богино холбоо ашиглахаар бэхлэн нуусан зөрчил илэрчээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 29 секунд

Хүний эрхийн Үндэсний Комисс 2025 оны 7 дугаар сарын 24-нөөс 31-ний өдрүүдэд Хангай, Говь, Баруун, Зүүн бүсийн хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт, ажиглалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.

Хяналт, ажиглалтын хүрээнд дараах нийтлэг зөрчлүүд байна.

Үүнд:

•Уралдахаас өмнө хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн асуудал;

•8 нас хүрээгүй хүүхдийг уралдаанд бүртгүүлэх оролдлого гарсан,бүртгэлийн үнэн зөв байдлыг магадлах асуудал

•Хамгаалалтын хувцас стандартын шаардлага хангахгүй, малгай, гутал дутуу эсвэл тохирохгүй хэмжээтэй байсан;

•Хүүхдүүд пүүз, богино түрийтэй гуталтай уралдах нь нийтлэг;

•Хүүхдийн биед болон морины дэл, сүүлэнд богино холбоо ашиглахаар бэхлэн нуусан;

•Ташуур нь хэт урт;

•Морины аманд хийхээр бэлтгэсэн шприцтэй шар тос, шүгэл зэргийг биедээ авч явсан.

•Тавиач хүүхэд гэх бусад хүүхдийг саатуулах эсхүл өөрийн уяаны хүүхдийг дэмжих зорилготой хүүхдүүдийн асуудал

•Бүртгэл хийж байгаа хэсэг, морь дахин хэмжилт хийх тохиолдолд болон морь нь хасагдсан хүүхдүүд, уралдах морьд гараанаас гартал хэмжилт хийх газарт нар, борооноос хамгаалах сүүдрэвчгүй байсан зэрэг зөрчлүүд илэрчээ.

БОЛОВСРОЛЫН ЯАМ:  ЕБС, цэцэрлэгийн багш нарын орон тоонд хамаарахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна
БОЛОВСРОЛЫН ЯАМ: ЕБС, цэцэрлэгийн багш нарын орон тоонд хамаарахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.