Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК “Аэронотикал радио тайланд“ ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК Тайландын хаант улсын Аэронотикал Радио Тайланд ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр буюу 2025 оны 05-р сарын 24-ний өдөр үзэглэлээ. Санамж бичигт “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, “Аэротай” ХХК-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ноён Сурачай Нупром нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулсанаар Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Стандарт зөвлөмжийн дагуу агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Аэротай” хооронд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хамтарсан хөтөлбөр, сургалт зохион байгуулах болон мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж ажиллана.

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК БНСУ-ын газрын тосны чанар хангамжийн газар хооронд техникийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК БНСУ-ын газрын тосны чанар хангамжийн газар хооронд техникийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
 
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.