Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК БНСУ-ын газрын тосны чанар хангамжийн газар хооронд техникийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК БНСУ-ЫН ГАЗРЫН ТОСНЫ ЧАНАР ХАНГАМЖИЙН ГАЗАР ХООРОНД ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК Бүгд Найрамдах Солонгос Улсын Газрын тосны чанар хангамжийн газар хооронд өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Техникийн хамтын ажиллагааны тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын талаас “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, БНСУ-ын талаас Газрын тосны чанар хангамжийн газрын ерөнхийлөгч Чой Чүн Шиг нар гарын үсэг зурлаа.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсанаар хоёр байгууллага эрх тэгш, хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан Монгол Улсын агаарын хөлгийн түлшний чанар хяналтын тогтолцоог сайжруулах, техник технологийн дэвшил, боловсон хүчнийг чадавхжуулах, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын нисэхийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах юм.

“Буянт-ухаа” олон улсын нисэх буудлын 29,000 м2 талбайд зам засварын ажил хийгдэж дууслаа
“Буянт-ухаа” олон улсын нисэх буудлын 29,000 м2 талбайд зам засварын ажил хийгдэж дууслаа
 
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.