Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цэнд: Үндэсний бөхөөр барилдахаа больж байна. Цаашид үзэгчийн байр сууринаас бөхчүүдээ дэмжинэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

"Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны оролцогч, сумын начин Б.Цэнд цаашид үндэсний бөхөөр барилдахаа больж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тодруулбал тэрбээр, "Барилдахаа больж байна. Үндэсний бөхөөр барилдаж хичээллэсэн цаг хугацаа минь сайхан дурсамж болоод үлдэг ээ. Энэ сайхан өв соёлоо хүмүүст сайхан сурталчилж, ойлгуулж чадсан гэж би хувьдаа бодож байна. Улсын баяр наадамд гарах хүсэл мөрөөдлийг миний барилдаж эхэлснээсээ хойш тээсэн ч өөрөөсөө болоод бүртгэлдээ амжиж чадаагүйдээ харамсаж л байна. Гэхдээ болох ёстой зүйл болдог. Болохгүй зүйл болдоггүй гэдэг дээ. Үүгээр цаашдаа үндэсний бөхөөр барилдахаа больж байгааг мэдэгдэж байна. Үзэгчийн байр сууринаас бөхчүүдээ дэмжинэ. Намайг дэмжиж байсан бас үзэн ядаж байсан хүмүүст бүгдэд нь баярлалаа. Монгол бөхийн босоо хийморь үүрд мандан бадраг ээ" гэсэн байна.

Өчигдөр тэрбээр цахим хуудсаараа дамжуулан, "Сумын наадам бизнес болсон. Сумын цол олгох барилдаанд аймгийн цолтой бөхчүүд дүүрч байна. 10-20 сая төгрөг өгөөд мэх хийхгүй өрсөлдөгчөө унагааж байна. Ийм байхад бөхчүүд бэлтгэл хийж яах юм бэ" хэмээн мэдэгдэж байсан юм.

ЦЕГ: Neguun.mn сайтын сэтгүүлч, зураглаачдын биед халдсан гэх хэргийг шалгаж, шинжээч томилж байна
ЦЕГ: Neguun.mn сайтын сэтгүүлч, зураглаачдын биед халдсан гэх хэргийг шалгаж, шинжээч томилж байна
 
Хан-Уул дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдэд “Бизнесээ хөгжүүлье” сэдэвт сургалт зохион байгууллаа
Хан-Уул дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдэд “Бизнесээ хөгжүүлье” сэдэвт сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.