
Цагдаагийн байгууллагад өнөөдөр 15 цаг 34 минутад “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 250 дугаар цэцэрлэгийн эсрэг талын 3 блок баригдаж байгаа барилгын талбайд Нэгүүн сайтын сурвалжлагч сурвалжлага авч байхад гар утас булааж авч зодсон” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Сэтгүүлчдийн биед халдсан гэх хүмүүсээс мэдүүлэг авч хэрэг учрал болсон гэх газарт үзлэг явуулах, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны хэлтэст шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, эвдэрсэн эд зүйлд үзлэг явуулж, үнэлгээ гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна" гэлээ.