
Дуучин Young Mo’G “Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоу нэвтрүүлгийн оролцогч Э.Мичид нарын хамт авахуулсан зураг цахим орчинд цацагдаж, багагүй шүүмжлэлд өртсөн. Тодруулж хэлбэл, "Дуучин Young Mo’G дөнгөж төрсөн эхнэрээ орхиод Э.Мичидтэй үерхэж эхэлжээ" гэх тайлбартайгаар цахим орчинд цацагдаад байсан юм. Тэгвэл эл асуудлаар дуучин Young Mo’G тайлбар хийлээ. Тэрбээр, "Би хайрт эхнэртээ зориулж дуу хийсэн. Дууны клипэнд миний эхнэрийн дүрд Э.Мичид тоглосон. Зураг авалтын үеэр бид 2 хамт зураг авахуулаад цацсан. Энэ нь мэдээж зорилттой байсан. Улстөрчдийн хийдэг бохир маркетинг яаж ажиллах нь уу гэдгийг харъя гэж бодсон. Үнэхээр аймар ажилладаг юм байдаг. Ямар ч тайлбаргүй ганцхан зураг хийхэд хэдхэн цагийн дотор юу болсныг та нар харлаа. Энэ бол ёс суртахууны доройтол" гэлээ.