Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.07.09) хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон Дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан даргалан явууллаа.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан танилцуулав. Нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалаа эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, 2024 оны Япон Улсын Кобегийн Их сургуульд хөгжлийн эдийн засгийн сэдвээр эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан тухай тэрбээр дурдаад,

1997-2000 онд өөрийн төгссөн Санхүү, эдийн засгийн дээд сургууль (СЭЗДС)-д багш, 2004-2008 онд Анод болон Хаан банканд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, 2008-2011 онд MCS ХХК, Юнител ХХК-ийн газрын захирал, 2011-2020 онд Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажил эрхэлж байгаад 2016-2024 онд ХҮН-ын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН-ын зөвлөлийн даргаар ажиллаж байгааг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүдээс нэр дэвшигчийн тухай танилцуулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй тул санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
 
ТББХ: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
ТББХ: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.