
"Медиа холдинг” ХХК-ийн TV9 телевиз нь Монголын 24 цагийн анхны эфиртэй, үзэгч ихтэй топ телевизийн нэг юм. TV9 телевиз нь Үндэсний их баяр наадмыг 21 дэхь жилдээ шууд дамжуулан үзүүлэх гэж байна. TV9 телевиз нь Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг туршлагатай зураглаач, найруулагч, инженер техникийн багтайгаар дамжуулах гэж байна. 20 гаруй жил Үндэсний бөхийг шууд дамжуулсан туршлагатай тус баг хамт олон нь барилдаан бүрийг алдахгүй барьж, үзэгчдэд хүргэж чаддаг мэргэжлийн давуу талтай.
Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааныг TV9 телевизийн брэнд болсон Ц.Батнасан тайлбарлан хүргэх юм. Үндэсний бөхийн үнэнч фанатуудын хувьд Ц.Батнасангийн тайлбартай бөхийг хүсэн хүлээж үздэг онцлогтой. Үндэсний бөхийн шууд дамжуулалтын Шинэхүү найруулагч, Ц.Батнасан тайлбарлагчтай баг Үндэсний их баяр наадмын шууд дамжуулалтын бэлтгэлийг бүрэн хангаад байна.
Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдааныг сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэйгөөр Хүй 7 худгийн дэнжээс шууд дамжуулан хүргэхээр TV9 телевизийн баг бэлэн болоод байна. Хүй 7 худгийн дэнжид болох 6 насны хурдан морины уралдааныг 2025 оны 07 дугаар сарын 10,11,12 өдрүүдэд хурдан морь тайлбарлагч Б.Ганпүрэв танд шууд тайлбарлан хүргэх болно.