Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт эмчлүүлж байгаа 414 иргэний 19 нь хүнд ангилалд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долоодугаар сарын 8-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11864 хүрээд байна.

Эмчлэгдэж буй хүмүүс

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 414 хүн
  • Хөнгөн – 48
  • Дунд – 414
  • Хүнд – 19 гэсэн нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 10.862, гэрээр эмчлүүлж буй 481, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4691-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2472, 5-9 насны 1512 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Наадмын өдрүүдэд бороо орж, ихэнх нутгаар хална
Наадмын өдрүүдэд бороо орж, ихэнх нутгаар хална
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.