Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын өдрүүдэд бороо орж, ихэнх нутгаар хална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг танилцууллаа. Долоодугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр 9-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.

11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар өдөртөө хална.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
 
Чөлөөт бөхийн “Шилдэг-8” тэмцээний медальтнууд тодорлоо
Чөлөөт бөхийн “Шилдэг-8” тэмцээний медальтнууд тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.