Хятад дахь эмэгтэйчүүдийн их сургуулийн хөлбөмбөгийн тэмцээнийг зогсоох шаардлагатай болжээ. Үүний шалтгаан нь тоглогчдыг үсээ будуулахыг хориглодогтой холбоотой аж.
Фүжөү, Жимэй их сургуулийн эмэгтэй багууд амралтын өдрүүдэд зүүн өмнөд Фужиан мужид лигийн тоглолт хийхээр болсон байна. Хоёр багийн гишүүд үснийхээ өнгийг нуухын тулд хар өнгийн будаг хэрэглэжээ. Гэвч Фүжоугийн нэг тоглогчийн үсийг "хангалттай хар биш" гэж үзсэн тул ердөө зургаан тоглогчтой болсноор багаараа хасагдах шаардлага гарчээ.
Global Times-ийн мэдээлснээр “тоглогчид үсээ будуулж болохгүй” гэсэн дүрмийг зөрчсөн тул тэмцээнээс хассан байна. “Тамирчид үсээ будах, хөвгүүд үсээ ургуулж болохгүй, хачин үс засалтыг хориглоно” гэсэн Фужиан мужийн боловсролын газрын дүрмийг South China Morning Post иш татан мэдээлжээ.
Энэхүү шийдвэр нь Weibo нийгмийн сүлжээнд хүчтэй маргаан дэгдээж, хүмүүсийн уур бухимдлыг төрүүлж байгаа юм. Хятадын хөлбөмбөгчид сайн тоглолтоо үзүүлэхэд хүнд суртал хэрхэн саад болдог тухай нэгэн хэрэглэгч “Эмэгтэй хөлбөмбөгчид үсээ будахыг хориглодог боловч эрэгтэй хөлбөмбөгчид шивээс хийлгэж болно, утгагүй юм" хэмээжээ.
Эх сурвалж: BBC