Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Соронзонболд: Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал суманд гарсан 4 түймрийг унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Үерийн эрсдэл, нөхцөл байдал, ой, хээрийн түймэр, газар хөдлөлтийн нөхцөл байдал зэрэг цаг үеиийн асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Улсын хэмжээнд өнөөдөр 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө суманд гарсан 3 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, мөн аймгийн Ерөө, Хүдэр, Мандал суманд гарсан 4 түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 368 алба хаагч, 31 автомашин, 1 нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангийн 49 хүн, 7 автомашинтай, нийт 417 хүн, 38 автомашинтай ажиллаж байна. Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.07.03/ байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 151 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50.3 хувиар өссөн" гэлээ.

А.Дашням: Энэ онд 3.5-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 24 удаа бүртгэгдсэн
А.Дашням: Энэ онд 3.5-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 24 удаа бүртгэгдсэн
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.