УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр хэлэхдээ "Би Б.Чойжилсүрэн сайдтай ямар ч хувийн асуудал байхгүй. Бид хуучин ЦС-уудын зургийг нь харуулж айлгаж байгаад иргэдийн нуруун дээр ачааг нь нэмсэн. ТӨК-иуд, ЭХЯ-нд байгаа авлига, хулгайгаа цэгцлээч гэж шаардсан.
Гэтэл ЭХЯ чив чимээгүй байж байгаад, дангаараа бүх төслийг шийдэх асуудлыг гаргаж ирж байгаа нь асар том АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ гэж харагдуулж байна" гэлээ.