Евразийн эдийн засгийн холбооны Дээд зөвлөлийн хуралдаан, ЕврАзийн эдийн засгийн IV чуулган Беларус улсын нийслэл Минск хотод өчигдөр боллоо.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, ЭЗХЯ, ГХЯ, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважав нар ЕврАзийн эдийн засгийн комисс, гишүүдийн урилгаар өргөтгөсөн хуралдаан, чуулга уулзалтад оролцсон бөгөөд түр гэрээг үзэглэсэн билээ.
Хэлэлцээрээр дизель түлш, керосин, мазут, тослох материалын гаалийн 5 хувийн албан татвар тэглэгдэнэ. Тухайлбал, дизель түлшний үнэ литр тутамд 147 төгрөгөөр буурна. Нэг литр нь 6-р сарын 23-ны байдлаар Улаанбаатарт 2940 төгрөгийн үнэтэй байгаа дизель түлшнээс 5 хувийн татвар хасагдахад 147 төгрөгөөр хямдарч, 2793 төгрөг болох аж.