Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Улсын хэмжээнд нийт 15 гал түймэр гарснаас Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур сумын Хоорондын ам, Нингаа эх, Алтанбулаг сумын Гурван цагаан толгой, Орос даваа”гэх газруудад гарсан долоон ой, хээрийн гал түймрийг цурманд оруулсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Жаргалантын даваа" гэдэг газар энэ сарын 25-нд гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.06.27/ 15:15 цагт бүрэн унтраажээ.
Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн алба хаагчид, орон нутгийн иргэд оролцсон юм. Урьдчилсан байдлаар ой, хээрийн түймэрт 5.5 га орчим талбай өртсөн байна.

ТТБЗ-ийн гишүүн А.Энхбат: ЗГ 2025 оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлснөө энэ тодотголоор залруулах оролдлого хийж байна
ТТБЗ-ийн гишүүн А.Энхбат: ЗГ 2025 оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлснөө энэ тодотголоор залруулах оролдлого хийж байна
 
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.