Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУУЛЬ: Цагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийтээр амрах баярын өдөр нь долоо хоногийн амралтын өдөртэй давхацсан тохиолдолд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх нь тодорхойгүй байх тул уг асуудлыг ойлгомжтой болгож, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд шаардлагатай зохицуулалтыг тусгах нь чухал байна гэж үзжээ.

Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын баярын өдрүүд амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулалтыг холбогдох хуульд тусгаж, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг өргөн барьж буйгаа онцоллоо.

Хөвсгөл, Сэлэнгэ, Булганд гарсан 7 түймрийг цурманд оруулжээ
Хөвсгөл, Сэлэнгэ, Булганд гарсан 7 түймрийг цурманд оруулжээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.