Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10 дугаар хорооллыг “on street” иж бүрэн гудамж болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

БГД-ийн 5, 6 дугаар хороонд зам дагуу буюу “on street” зогсоолыг хийхээр зураг төслийг гаргажээ. Өнөөдрийн байдлаар 10 дугаар хорооллын замын урд хэсэг нь том талбайтай хэдий ч эмх цэгцгүй автомашины зогсоол гэдгийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр хэллээ. Иймээс төлөвлөгдсөн зураг дээр бага зэргийн өөрчлөлт оруулж, явган хүний зам, дугуйн зам болон ногоон байгууламжийг нэмж төлөвлөснөөр “иж бүрэн гудамж” болгон тохижуулна.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “10 дугаар хороолол орчим нь нийт 5 хороог хамардаг бөгөөд 40-50 мянга гаруй оршин суугчтай учраас ачаалалтайд тооцогддог. Тийм учраас энэхүү 1-2 км орчим ил буюу зам дагуу зогсоол нь чухал хэрэгцээтэй. Мөн тухайн хэсэгт дулааны шугам болон худаг байрладаг учраас бүхэлд нь асфальтаар хучилгүйгээр зарим хэсэгт тасалж, ногоон байгууламж болгон тохижуулна” гэлээ.

“Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн анхны галт тэрэг хөдөлснөөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байнгын ачаа тээвэртэй болох нөхцөл бүрдлээ
“Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн анхны галт тэрэг хөдөлснөөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байнгын ачаа тээвэртэй болох нөхцөл бүрдлээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.