
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүүгийн зуслангийн байшинд хуулийн байгууллагаас шалгалт хийж байна. Тэрбээр энэ талаараа цахим хуудастаа шууд дамжуулалт хийж мэдээллээ.
Тэрбээр "32 сая төгрөгийн өртөгтэй дүүгийн маань байшинг шалгаж, нэгжлэг хийж байна. Би уран ярьсан. У.Хүрэлсүх Францад очиж, монголын ард түмнийг уранжуулсан. Үүнийг л би хэлсэн. АТГ-аас ирсэн залуус намайг айлгаж ичээх юм гэнэ. Та нар хулгайч нартайгаа тэмц. Гишүүний дархан эрхэд битгий халд. Би шударгаар явж байгаа улстөрч. У.Хүрэлсүх намайг хэдэн сар шалгаж байгаа ч юу ч олж долоохгүй. У.Хүрэлсүхээ хуулийнхнийг ЭНКАНТО саунаас удирдахаа боль. У.Хүрэлсүхийг дарангуйлагч гэж хэлээд шалгуулж байна" гэсэн юм.
Тэгвэл яг одоо уг асуудалтай холбогдуулан АН-ын бүлэг хуралдахаар төлөвлөж байна.